нэр төр

Б.ГОНЧИГСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон.  Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялснаар алтан медаль хүртлээ.

Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *