Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар нэр бүхий гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжаа танилцуулсан. Тодруулбал, Ж.Энхбаярыг Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон захирамж гаргасныг УИХ-ын гишүүдэд танилцуулсны дараа нэр бүхий сайд нар тангараг өргөсөн байна.
Түүнчлэн Засгийн газрын хоёр сайд Монгол Улсын төрийн далбаанаас адис авч, тангаргын бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.





