нийгэм, соёл

ЖИЛД 1500 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ, 2500-2800 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРДОГ

Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас хүүхэд хохирох үндсэн шалтгаан болж байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сард 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэрэг 1693 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн 79.6 хувийг хөнгөн, 435 буюу 20.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 хувь нь орон нутагт тус тус үйлдэгдсэн байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *