ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд Шүүхээс “Зөрчлийн Тухай Хууль”-д заасны дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан этгээдүүд гэмт хэрэг үйлдэж цагдан хоригдсон болон ял эдлэж байгаа хоригдлуудаас дор нөхцөлд саатуулагдаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод Баривчлах байр хоёр байдаг. Нэг нь Баянзүрхийн товчоо буюу Хорих 409 дүгээр ангийн хажууд хуучин эмэгтэйчүүдийн хорих байсан байранд, нөгөөх нь хуучин Тоосгоны шорон буюу одоогийн 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангийн хажууд бий. Баривчлах байранд голдуу ар гэртээ агсам согтуу тавьсан эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс саатуулагддаг. Дүүгээ зодоод байгаа хүүгээ алагдаад авсан ээж ч тэнд байна. Түүнчлэн найман сартай хүүхэдтэй хөхүүл ээж ч, гадуур тэнээд байгаа охиндоо хатуу үг хэлээд баривчлагдсан аав ч, эхнэртэйгээ эрүүл, гар хүрээгүй ч маргалдаад баривчлагдсан нөхрүүд ч бас байна. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс олонх нь байдаг аж. Товчхондоо Баривчлах байранд өдөрт дунджаар 30 орчим хүн ачигдан очдог.
Товчхондоо Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэгсэд гэсэн үг. Мэдээж автын ослоор дайн болж буй мэт гэмтэл осол гаргаж, амь насаа алддаг гэх “гажиг” үзүүлэлтээс харвал тэднийг баривчилж, ухамсруулах сургалтад суулгах нь зүйн хэрэг.
Тэр ч утгаараа шүүхээр ороод жолооны эрхээ хасуулаад 400 мянган төгрөгөөр торгуулах эсхүл 7-30 хоног баривчлагдах нь тус байранд байгаа иргэдийн олонх байдаг хэрэг. Гэхдээ ХЗДХЯ-ны 2017 оны 13 тоот тушаалын хавсралт Хорих байрны дотооды журмын нэгийн хоёрт Цагдан хорих, баривчлах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлах ёстой. Буруутай ч гэсэн эдлэх эрх тэдэнд бий. Гэвч уг журам тус газар үйлчилдэггүй аж. Тухайлбал, тус журмын 12 дугаар зүйл буюу Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ гэсэн хэсгийн тавын нэгд, хоригдсон этгээдэд өдөрт хоёр удаа халуун хоол, гурван удаа цай, нэг удаа гурилан бүтээгдэхүүн өгөх бөгөөд нэг хоригдсон этгээдэд ногдох хоногийн хоолны илчлэг нь 3400 килокалориос багагүй, нэг удаад олгох ус, цай 1-1,5 литр, хоол 0,5 литр байна гэж хуульд заасан байдаг. Гэтэл Баривчлах байрны өглөөний унд 250 гр (бараг хүрэхгүй) хоосон талх, 500 гр хүрэхгүй маажийж урагдсан диван галавийн 300 гр-ын төмөр аяга давсгүй хар цай (бараг ус) өгдөг.
Харин цагдан хорих болон хаалттай, нээлттэй хорих ангиуд өглөөний ундандаа 250 гр масло, сахартай талх. 500 гр аягатай хар цай өгдөг жишиг бий. Харин баривчлах байранд өдрийн хоол нь шоронгийн өлсгөлөнгийн үеийн дотор махан таташаар шар будаа эсвэл бантан, тутаргатай шөл өгдөг. Түүнчлэн долоо хоногт ганц удаа хоёрдугаар хоол олгодог байх жишээний. Цагдан хорих болон нээлттэй, хаалттай хорих ангийнхан өдрийн хоолондоо өөр бүр 1,2 дугаар хоол, долоо хоногт гурван удаа хонь ,ямааны махан хоол, бусад өдөрт нь дотор махан таташаар бууз, хуушуур, цуйван, будаатай хуурга хийж өгдөг. Харин баривчлах байр орой хоолондоо усан шөл л өгдөг гэх. Өөрөөр хэлбэл өмнө дурьдсан журамд заасан 3400 килокалори бүхий 0.5 л хэмжээнд хүрдэггүй. Түүгээр барахгүй баривчлагдсан этгээд долоо хоногт нэг удаа эргэлт,илгээмж авах,утсаар ярих эрхтэй төдийгүй бааж, шээхийг цагддаг (эрх зүйн байдал дордуулж) гажиг “журам”-тай.
Ташрамд тэмдэглэхэд, баривчлах байранд ял авах гэж буй сэжигтэн, эс бөгөөс ял аваад хорих анги руу ачигдахаа хүлээсэн ялтан бус Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэд саатуулагддаг. Гэвч хууль журам хүн бүрп тэгш үйлчилдэггүй. Шуудхан хэлэхэд, олны танил нэр хүндтэй хүмүүс илүү эрх дарх эдлэж ял, шийтгэлийг ялгамжтай эдэлдэг нь ШШГЕГ-ын бөгс долоогч алба хаагчдын тогтсон халаасны хуулийн хууль бус хэрэгжилтийн нэг хэлбэр. Хуулийг гууль болгох дадал ч гэж болно. Тухайлбал 2020-2021 онд дамжин буюу Хорих 409 дүгээр анги (төрийн ордон аятай олон гишүүн дарга нар холхиостой )-д шүүхээс ял авсан С.Баярцогт тэргүүтэй улстөрчид бүгд нэг нэг өрөөнд ганц ганцаараа хоригдож гаднаас тусад нь хоол цай оруулж өгдөг байсан тухай яригддаг. Зуны халуунд бусад хоригдлууд нэг өрөөнд найм наймаараа бүтэж үхэх шахам олон сар хоригдож байхад шүү дээ… Товчхондоо ШШГЕГ-ын албан хаагчид нь хоригдлуудын бөгсийг ухах нь холгүй шалгаж оруулдаг мөртөө мөнгөтэй, олны танил ялтнуудыг шалгадаг ч үгүй нь бодит үнэн.
Ямар сайндаа л одоогийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг шалгаагүй шүү дээ, утас, тамхиа аваад ороод ирдэг байж, хэрэггүй гаргаж өглөө” гэж ярьж суух вэ. Тухайн үед түүнтэй хамт нэг ангид хоригдож байсан нэгэн “Н.Номтойбаярыг Мөрдөнгийн алба хаагчид нэрээр нь ч дуудаж чаддаггүй. Камерын дугаараар нь 13-ыг гаргаад ир ,13-аа өмгөөлөгч чинь ирлээ”гэж дууддаг. Өнөө Н.Номтойбаяр нь хажуу камерныхаа хар тамхины хэргээр шалгагдаж байсан Каннибал Тулгаа хэмээх зартай этгээдтэй буу халаад зогчихдог, алба хаагчид нь тууж чадахгүй хөөрхийлөлтэй байсан байдаг байсан гэдэг. Ялыг ялгамжтай эдлүүлүүлэхгүй гэж хуульд заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүйн жишээ энэ мэтчилэн дэндүү олон.
Одоогоор Баривчлах байранд япон Цогоо гэх олон жил шоронгоор явсан хөгшин овгор ар гэр архины асуудал 14 хоногтой, 1990 оноос хойш хар тамхины хэргээр ял шийтгүүлж байсан Г.Баттулга буюу Каннибал хочтой нөхөр согтуу машин барьж, осол хийсний улмаас 20 хоногтой, зодооны хэрэг нь шалгагдаж буй Ц.Санжаачойпил хар тамхи хэрэглэсний улмаас Зөрчлийн тухай хуулийнтавын нэгийн гуравт заасны дагуу 30 хоног баривчлах шийтгэлээ эдлэж буй. Тэд давуу боломж, дархан эрхтэй. Эх сурвалжийн өгүүлснээр хоригдогсод хүний наад захын хэрэглээ болох бие засах болон хоол ундны асуудлаар гомдол гаргавал хурган дарга нар нь гомдол мэдүүлэгчийг хөөрхөн шогдлочихдог тухай тэнд саатуулагдаад гарч ирсэн хүмүүс ил цагаан хэлдэг.
Хэрээс хэтэрсэн тохиолдолд Баривчлах байрны дарга хурандаа Г.Эрдэнэбаттай уулзах хүсэлт гаргадаг ч эзэндээ эс хүрдэг бас үнэн гэнэ. Харин нийгмийн ажилтан дэслэгч Б.Нямжаргал гэгч албан хаагч ажлаа сүрхий хүний мэдрэмжтэй хийдэг юм билээ гэх үгийг хэлж байна лээ. Ингэхэд хариуцсан ажлын байранд нь хүний эрхийн ноцтой зөрчил гарч, хоригдогсод нь эрхээ зөрчүүлсээр байхад Г.Эрдэнэбат хурандаа таг гөлийж, нүдэн балай суусаар байг уу. Дүрэм журмыг мөрдөх гэж баталдаг болохоос биш зөрчих гэж бичиглэдэгүйг ШШГЕГ-ын удирдлагууд ажилтандаа дамжуулж өгнө үү. Тэгээд ч иргэн шүүхээс ЗТХ-д заасны дагуу жолоодох эрхээ нэг жил хасуулаад 30 хоног баривчлагдаж саатуулагдаад гарахдаа Баривчлах байрны “шууд зардал”-аа төлдөг. Давхар шийтгэл гэж хэлж ч бас болно. Хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг шийдгэх, хариуцлага тооцох нь зөв ч шууд зардалд тусгасан үсээ засуулах, угаалгах үйлчилгээг авах боломж тэнд байхгүй. Гэхдээ санхүүгийн тайландаа хэрхэн тусгадгийг нь бас мэдэхгүй юм.





