нийгэм, соёл

БАЯНХОШУУ ОРЧИМД АГААРЫН БОХИРДОЛ АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 201 гэж зааж байна.

Агаарын чанарын индекс 51-100 хүртэл заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *