дэлхийн анир

ХЯТАДАД “САМСУНГ”-ИЙН УТАС ЗАРАХЫГ ХОРИГЛОЛОО

Израйлийн тагнуулын байгууллага Самсунг компанийн үйлдвэрлэсэн А болон М серийн бүх утсанд AppCloud хэмээх тусгай програм суулгасан тул Хятадын засгийн газар Самсунг утсыг Хятадад худалдаалхыг хориглосон байна. Энэ тагнуулын зориулалттай програмыг Самсунг утасны үйлдлийн системд нь суурилуулсан тул авч хаях, унтраах боломжгүй аж.

2024 оны есдүгээр сард Ливаны Хезаболлагийн дайчдын ашигладаг пеижерүүд нэгэн зэрэг дэлбэрч олон хүнийг алж шархдуулсан бөгөөд энэ нь Израйлийн Моссад хэмээх тагнуулын албаны явуулсан ажиллагаа байсан.

Тэд Тайвань улсад үйлдвэрлэдэг пейжерүүдэд тусгай удирдлага бүхий дэлбэрэх төхөөрөмж суулгаж нэгэн зэрэг дэлбэлсэн аж. Солонгос, Япон, Тайвань зэрэг барууны хяналтанд байдаг улсуудад үйлдвэрлэгдсэн техник, технологи нь Израйл, барууныхны цэрэг дайны болон бизнесийн зорилгод ашиглагддаг хэмээн олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг. iPhone утас ч мөн ялгаагүй асуудалтай, тусгай програм суулгасан гэдэг. Тиймээс Орос, Индонез улсууд мөн iPhone-ыг хориглосон бол араас нь Турк, Унгар улсууд бас iPhone-ыг хориглохоор шийдсэн байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *