улс төр

Б.ЛХАГВАЖАВ: МАН ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХ ЁСТОЙ БОЛЖЭЭ

МАН-ын даргад нэр дэвшигч Б.Лхагважав үг хэлэв.

Тэрбээр, Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд байсан, МАН-ны дарга байсан, УИХ-ын дарга байсан залуугаа хөөн явууллаа. Н.Энхбаяр, С.Баяр дарга нарт ч ийм хүндрэл тулгарч байсан. Тэд бүгд шоронд орсон. Энэ бол манай улсын тогтолцоонд тулгарч байгаа хүндрэл юм. Газрын хэвлийн баялагт очихын тулд Үндсэн хууль, төрийн систем зэрэг янз бүрийн механизм ашиглаад шийдвэр гаргасан бүх улс төрчдийг шоронд явуулж байна.

Энийг бид бодох ёстой. МАН-ын 30 дугаар их хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайдыг намын дарга болж байхад би мөн хэлж байсан. Төрийн өмч дээр шийдвэр гаргасан улс төрч бүр шоронгийн хадаас болж байна. Энэ бол монголчууд маань газрын хэвлийн баялгаасаа болж яваандаа дэлхийн хөрснөөс арчигдах зам руу орох гэж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Төрийн ниймщтийн хамааралтай өмчийн асуудал дээр шийдвэр гаргадаг прокурортой болох ёстой, цэцтэй болох ёстой.

Ийм байдалд оруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс МАН болгоомжлох хэрэгтэй байна. Шийдэх ёстой бөглөөс болсоор 30 жил өнгөрлөө. МАН өөрөө цэвэрших ёстой болжээ. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *