улс төр

МАН-ЫН ИХ ХУРАЛ БУЯНТ-УХАА ЦОГЦОЛБОРТ БОЛНО

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. Урьдчилсан байдлаар Их хурлаар намын дарга сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх юм. Мөн намын шинэчилсэн дүрмээ баталж, дээд шүүхэд хүргүүлнэ.

Намын даргын тухайд, өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *