ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр “Г.Занданшатарын Засгийн газрын гол баримталж байгаа зарчим бол иргэдэд нээлттэй байх. Энэ утгаараа төрийг нууцад авсан олон гэрээг ил болгосон. Ил тод нээлттэй байгаа газар хулгай нүүрлэхгүй. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Олон нийтэд шилэн болохгүй бол авлигатай тэмцэж чадахгүй. Хууль бус үйлдлүүдээ төрийн нууцаар халхавчилдаг байдал газар авсан.
Түүнчлэн албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно. Цаашид албаны нууц нэрийн дор булхайгаа нуудаг байдлыг таслан зогсооно. Гахцхүү үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас бусад бүх асуудлыг нууцад авахыг хуулиар хориглоно. Тиймээс хуульд төрийн нууцын жагсаалтуудыг тусгаж өгсөн” гэлээ.





