нийгэм, соёл

ЭНЭ САРД ХОЁР ӨДӨР БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА

Энэ сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна.  Тодруулбал, Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна.

Мөн Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан “Улс тунхагласны баяр”-ын өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог. Эдгээр баярын өдөр бүх нийтээр амардаг зохицуулалттай байдаг. 

Ташрамд дурдахад, “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д зааснаар Монгол Улсад жил бүр есөн баярын өдөр тохиодог бөгөөд 16 хоногт бүх нийтээр амардаг байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *