АМНАТ гэдэг бол нөхөн сэргээгддэггүй байгалийн баялаг ашигласны төлбөр бөгөөд агуулгаараа татвар биш. Татварын ерөнхий хуульд АМНАТ-ийг татварын төрөлд хамааруулсан нь оновчтой биш. Ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүд ашигтай ажилласан эсэхээс үл хамааран АМНАТ төлөх ёстой.
Манай улс барилгын материал, нүүрснээс бусад ашигт малтмалыг дотооддоо ашиглахгүй, хүдэр баяжмал байдлаар гадагш нь гаргаж байна.
ОУ-ын хэмжээнд экспортод гаргаж байгаа ашигт малтмалын АМНАТ-ийг дэлхийн зах зээлийн жишиг үнэнээс тооцож төлдөг. Дотооддоо ашиглаж, хэрэглэж байгаа ашигт малтмалын АМНАТ-ийг дотоодын биржийн үнэнээс тооцож төлдөг. Иймд экспортод гаргаж буй Ашигт малтмалын АМНАТ-ийг дотоодын биржийн үнэнээс тооцож төлөх нь Монгол улсад, иргэдэд, баялгийн санд хохиролтой!!!





