нэр төр

THE MONGOLZ БАГ 9Z TEAM БАГИЙН ЭСРЭГ ТОГЛОНО

Энэхүү тоглолт нь Thunderpick World Championship 2025 тэмцээний А хэсгийн шийдвэрлэх тоглолт юм.

Ташрамд сануулахад, 2025 оны наймдугаар сарын 24-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээний финалд Монголын The MongolZ баг Туркийн Aurora багийг 3:0 харьцаатай хожиж, дэлхийн аварга болсноор Монголын цахим спортын түүхэнд шинэ түүх бичигдсэн юм.

Энэ ялалт нь The MongolZ-ийн хувьд хамгийн үнэ цэнтэй амжилтын нэг. Өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай тоглож ирсэн ч, ийнхүү дэлхийн аваргын цом хүртсэн нь Монголын eSports-ыг дэлхийн тавцанд гаргасан томоохон үйл явдал болсон билээ.

Хамгийн чухал нь The MongolZ бол дэлхийн аваргын цом хүртсэн Ази тивийн анхны баг болсон явдал юм. Тэдний ялалт нь зөвхөн спортын талбарт төдийгүй, Монголын залуусын авьяас чадвар дэлхийн хэмжээнд өрсөлдөж, ялалт байгуулах бүрэн боломжтойг харуулсан түүхэн жишээ болсон.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *