эдийн засаг

ЭРДЭНЭТИЙН АВЛИГЫН БОЛЗОШГҮЙ СХЕМ

НОВЛ ХХК-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч  Д.Ангар, “Манай компанийн хөрөнгө оруулагч Д.Энхзул гэж эмэгтэй байдаг. Өглөг авлагын асуудал байсан. Эдийн засагт үүссэн мөчлөгийн хямралын улмаас давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан төлбөр тооцоонд  цаг хугацаа, графикийн хувьд саатал гарсан юм. Энэ асуудал дээр шийдэл ярья гэтэл Д.Энхзул хүлээж авалгүйгээр би цагдаа, прокурорыг хөдөлгөж чадна шүү. Шүүх, прокурорт ажилладаг хүмүүсийн ихэнхи нь нэг бол миний найз, нэг бол миний шавь байдаг юм шүү гэж хэлсэн. Би тухайн үед нь итгээгүй, ийм юм байдаг гэдэгт.  Д.Энхзул МУИС-д багшилдаг гэж надад хэлдэг.  

Ингээд ердөө маргааш нь Эрүүгийн цагдаагийн газраас намайг залилангийн хэргийн холбогдогчоор тодруулга авахаар дуудсан. Маш шуурхай ажилладаг юм байна.

Энэ бизнесийн асуудал шүү дээ гэж эрүүгийн мөрдөгчид намайг мэдүүлэхэд прокуророос даалгавар ирсэн гэж надад хэлсэн хэмээн мэдэгдэв. Мөн Д.Энхзул Д.Ангарт хандан, “Танай компани Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбумын авлагатай юм байна. Түүнийг чинь дор нь гаргуулж өгье. Мөнгө шуурхай гаргуулахад арван хувийг нь төлдөг юм. Эрдэнэтийн удирдагуудын нэг Д.Батмөнх гэдэг хүн шийддэг” гэсэн саналыг тавьжээ.

Энэ асуудлаас харахад нэгдүгээрт, Монголын прокурорын байгууллагын ажилтнууд хувийн захиалгаар биенесийн маргаанд өр барагдуулах хууль бус ажиллагааг эрх мэдлээ ашиглан явуулдаг.  Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрээс төлбөр тооцоо  шуурхай хийхэд үнийн дүнгийн арван хувийг авилгад авдаг схемүүд байдаг бололтой. Зүй нь цагдаагийн байгууллага прокурорын байгууллагын даалгавраар бизнесийн маргааныг залилангийн хэрэг болгон иргэнийг дарамтлах бус, мэдээллийн дагуу Эрдэнэтийн арван хувийн авилгын схемийн мөрөөр орох ёстой. Олон ч жил яригдаж байгаа асуудал.

СЭТГҮҮЛЧ О.ГАНЗОРИГ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *