Геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах гэж буйтай холбоотойгоор алтны үнэ анх удаа унц нь 4000 ам.долларт хүрчээ. Тодруулбал, АНУ-ын Төв банк алтны томоохон худалдан авалт хийж, ам.долларын ханш унасан тул хөрөнгө оруулагчид алтны арилжаанд гол төлөв анхаарах болсон байна. Мөн геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан эрсдэлээс хөрөнгөө хамгаалах гэсэн бизнес магнатууд алт худалдан авах болсон нь эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлжээ. Энэ онд алтны үнэ 51 хувиар өссөн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Алтны үнэ нь банкны хүү бага, эдийн засгийн тодорхойгүй байдлын үед нэмэгддэг. Энэ нь уян хатан хөрөнгө оруулалт бөгөөд инфляцийн эсрэг хамгаалалт гэж тооцогддог байна. Учир нь хөрөнгө оруулагчид алт үнэ цэнээ хадгална гэж үздэг.





