улс төр

ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 8 цагт эхэлсэн.  Хуралдаанаар “Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 110 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл, Монгол Улс, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Хөгжлийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хамгаалах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн тайлантай танилцахаар төлөвлөжээ.

Албан бус эх сурвалжийн өгүүлснээр төрийн нууцад хамаарах мэдээллүүдийг ил болгох асуудлыг хэлэлцэхдээ нүүрсний оффтейк гэрээнүүд, С.Зоригийг хэргийг нууцаас гаргах асуудлыг хөндөнө. гэлээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *