нэр төр

Л.ТҮДЭВ: ОДООГИЙН ТӨР ЗАСГИЙН ЛУЙВАРЧИД ГАНЦ АВГАЙГААС ДОР АЖИЛЛАЖ БАЙНА ДАА…

Н. Жанцанноров: Авгай (Цэдэнбал Филатова) зурагтын гэр хорооллын шавар шалбаагт тоглож байсан хүүхдүүдийг хараад “Монголын хүүхдүүдийг хэдийд нэг ваннтай устай, цэцэрлэгтэй болгож дуусна даа” гэж хэнгэнэтэл уйлж байсан. Би хүүхдийн фондын гишүүн байсан. Намайг орон нутагт томилолтоор явахад “Цэцэрлэгээр нь ороорой, хүүхдийн тоглоом нь юу болж байгааг хараарай, ариун цэврийг нь шалгаарай, хүүхэд их бөөстдөг шүү, хувцсанд нь байхгүй байж магад дэрэн доогуур нь шалгаарай” гэж захидаг байсан.

С. Лувсангомбо: Филатова хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохын тулд бүх байгууллагуудын төсвийн 1 хувийг хүүхдийн фондод зарцуулах санаачлага гаргаж хэрэгжүүлсэн. Тэрээр Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн парк, Хүүхэд залуучуудын ордон, Эх нялхсын эмнэлэг, Залуу байгальчдын станц, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Яармагийн 120 ортой хүүхдийн эмнэлэг болон нэлээд хэдэн ясли, цэцэрлэгийн байруудыг хүүхдийн фондын хөрөнгөөр бариулсан юм. “Энэ эмэгтэй, бидний дуудаж заншиснаар ажаа-мама Анастасия Цэдэнбал-Филатова Монголын хүүхэд залуучуудыг үнэн зүрхнээсээ хайрлан хүндэлдэг байсныг би батлан хэлэх байна…

Хөнгөн жишээ авахад Монгол хүүхдийн хамраас “чийдэн асах”-ыг үзээд хоёрхон хоногийн дараа улс даяар нусны алчуур тарааж байв. Түүнчлэн хүүхдийн хувцасны дэгүүр ороод, гутлын улыг нь үзэж хатуу материалтай байхыг нь хараад, уулга алдаж улсын удирдагч, эр нөхөр Ю.Цэдэнбал руугаа болон асуудал эрхэлсэн сайд П.Дамдин нар луу “Ах аа миний хөл өвдөж байна” гэсэн захиа илгээж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэж байлаа.

Бид энэ эмэгтэйг Найрамдал зуслангаас эхлээд, Хүүхдийн ордон, Хуримын ордон гээд асар их зүйл хийж бүтээснийг сайн мэднэ. Харин дээр дурдсан хөнгөн чанарын хоёр жишээ бол энэ эмэгтэйг чин зүрхнээсээ Монгол хүүхдүүдийг хайрлаж байсны тод илрэл хэмээн үзүүлэхийг хичээсэн төдий юм. Гэвч Монголын Хүүхдийн төлөө-фондын төв зөвлөлийн дарга, Монголын тэргүүн хатагтай Анастасия Цэдэнбал-Филатова, эр нөхөр Ю.Цэдэнбал шигээ эргүүлэгт орчлонгийн хатуу хувь заяаг эдэлж, 2001 онд хүний орчлонгоос бүрмөсөн хальсан бөгөөд, угаалгын өрөөндөө ухаан алдан унасан байх тэр үест өөрийнх нь хайрлаж байсан хүүхэд-залуус хэдийнээ эрийн цээнд хүрч, зарим нь төр улс жолоодож, түүний “мууг” гайхаж байсныг тэр лав гадарлаагүй биз…

Анастасия Цэдэнбал-Филатовагийн хайраар өсөөгүй Монгол хүүхэд үгүй юм… Ядаж л нэг удаа парк дээр тоглосон л байгаа…”

Лодонгийн Түдэв: Монголын одоогийн төр удирдаж буй нам, засаг “ганц гадаад авгай”-аас дор ажиллаж байна. Ю. Цэдэнбал гуайтай бол эднийг харьцуулах юм биш!

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *