дэлхийн анир

ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО

IMMAF буюу Олон улсын холимог тулааны холбооноос 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-аа Гүржийн нийслэл Тбилиси хотноо зохион байгуулж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр/2025.10.01/ Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Алтанчимэг залуучуудын ангилалд дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад эмэгтэйчүүдийн -65.8 кг-ын жингийн шигшээд Анголын Надир Вьератай учраа таарч, өрсөлдөгчөө хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор буулган авчээ.

Монгол Улсын хоёр удаагийн аварга, Ази тивийн хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин болж байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *