Стратегтийн орд Таван толгойн бүлэг орд болох Ухаа худаг орд ямар замаар яаж явж байгаад ямар гэрээгээр Эм Си Эс групп компанид очсоныг нээлттэй дахин хянан шалгалт явуулж, Ухаа худаг ордыг сратегийн орд гэж авч үзээд Ард түмэнд ноогдол ашиг тараадаг болгох нэн шаардлага гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл стратегийн Таван толгой ордын бүлэг орд болох Ухаа худаг ордыг Эм Си Эс групп хууль бус гэрээгээр өөрсдийн мэдэлд авсан гэж хардаж байгаа учир уг асуудлыг УИХ -ийн хэмжээнд дахин хянан шалгалт явуулж өгнө үү хэмээн хүсэж өргөдөл гаргажээ.
Хүсэлтийг эмжиж байгаа иргэд гарын үсэг зурснаар уг асуудал албажих юм. Хэрвээ та эл санаачлагыг дэмжиж байгаа бол Нийтийн өргөдөл гомдлын систем рүү нэвтэрч гарын үсгээ зурна уу?
Эм Си Эс компани Монголын ард түмний өмч болох Ухаа худаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна. – НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ