нэр төр

Т. ШИМИЗҮ: МОНГОЛД БОДЛОГО БАЙНА УУ?

Япон улсын иргэн, Япон улсаас манай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан, өдгөө ч Монгол Улсын төлөө, монголчуудын төлөө олон ажлыг хийсээр байгаа Такэнори Шимизү. Тэр ийн ярьжээ.

“Монголчууд, Засгийн газар юугаар амьдарч байна вэ гэвэл уурхайн мөнгө. Гэтэл энэ уурхайн мөнгө хугацаатай. Цаашид хэдэн жил байх вэ. Уурхайн мөнгө дуусахад Монгол Улс хэвээр үлдэнэ. Тэр үеийн хүн ам өнөөдрийнхөөс ч өснө. Тэр нөхцөлд Монгол улс, Монголын ард түмэн яаж амьдрах вэ гэдгийг одоогоос бодоод бэлтгэх ёстой. Үүнийг бодлого гэж хэлдэг. Энэ бодлого Монголд байна  уу.

Монголын байдлыг харж байхад сонгуулийн үеэр олон янзын шуугиан дэгддэг. Тайван цаг үед хүмүүс хүчээ нэгтгэж чадахгүй байна.

Би Сүхбаатарын талбайд болсон ерээд оны ардчилсан хөдөлгөөнийг харж байсан. Тэр үед гадаа -20-30 градус хүйтэн ч залуусын, хүмүүсийн сэтгэл маш халуун, дулаан байсан. Тэд хувийн ашиг сонирхлын төлөө биш улсаа, Монголоо бодож байв. Тийм сэтгэгдэлтэй хүмүүс өнөө тийм ч их харагдахгүй болж байна. Өөрөөр хэлбэл, үргэлж хувийн ашиг сонирхолд анхаарал тавьдаг болжээ. Түүнд би багахан харамсаж явна.

Аль ч улсад тийм хандлага гарч байна, Японд ч бас. Дэлхийн улс орныг харж байхад АНУ-аас эхлээд олон асуудалтай тулгарч, тогтворгүй байдалд оржээ. Японы хувьд АНУ-тай гаалийн татварын асуудалтай байна. Японы эдийн засаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэгтлээ хөгжөөгүй. Тийм учраас хоцрогдсон. Японы Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй бол ард түмний орлого багасаж, сүүлийн үед ядуурлын асуудал жаахан хүндэрч байна.  Японд ч Монгол шиг баян, ядуугийн зөрүү өргөжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж GOGO.MN

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *