нийгэм, соёл

БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ЖАГСАНА

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2025.09.18/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, есдүгээр сарын 24-нд жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв.

Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тус холбооноос тавьж ирсэн. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 10-нд Боловсролын яаманд дээрх шаардлагыг тавьсан ч хариу ирүүлээгүй аж. Энэ асуудлаар мөн Ерөнхий сайдад хандсан.

Багш нарын сарын цалинг 3.5 сая төгрөг болгоход нийт 1.3 их наяд төгрөг шаардаж байгаа аж. Эх үүсвэрийг шийдэх бололцоогүй, Төсвийн хуулиар хязгаарласан байгаа гэдэг асуудлыг холбогдох албаны хүмүүс тавьж иржээ. Гэвч тус холбооны зүгээс багш нартай хамтраад шаардлага биелэгдтэл жагсаал зохион байгуулахаас эхлээд бусад арга хэмжээг авна гэлээ. Мөн “Чанартай боловсрол, хүртээмжтэй боловсрол, хангалттай багшийн төлөө эвлэлдэн нэгдэж байна” гэлээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *