МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 20-нд буюу бямба гарагт 11 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаас Бага хурлын товыг гаргахаар болсон байна. Харин Бага хуралдаанаас Их хурлын товыг гаргаж аж. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнд оролцоо мэдэгдсэнтэй холбоотойгоор хэн, хэн дараагийн даргад өрсөлдөх бол гэдэг нь маргаан дагуулаад буй.
Бага хурлаар намын дүрэм, намын даргын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ыг МАН-д нэгтгэх үеэр намын зохион байгуулалттай холбоотой тодорхой тохироонууд хийгдсэн гэж үздэг. Тухайлбал, Тусгаар тогтнолын ордонд тусгай давхар гаргаж өгөх, намын үүрүүдээр дамжуулан гишүүдийг элсүүлэх, мөн Бага хуралд төлөөлөл оруулах зэрэг тохироо яригддаг.
МАН-ын зарим гишүүд “МАН-ын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тодорхой заалт байгаа. Тийм учраас одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Г.Занданшатарыг өрсөлдөгчгүйгээр дараагийн МАН-ын дарга болох ёстой гэж байгаа. Тэгвэл МАН-ын Үндсэн дүрмийн 24.3 дахь хэсэгт “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байна. Ү
Улс төрийн намд дотоод ардчиллаа хангах нь хамгийн чухал зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 8.1-д “Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй гэдэг энгийн бөгөөд ойлгомжтой зарчим дээр тулгуурлаж байгаа юм. Тиймээс дээрх дүрэм журамд үндэслэн дүгнэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар заавал намын дарга болох албагүй. МАН-ын даргад өрсөлдөх эрх хүн бүрд нээлттэй байх нь.





