Нью-Йоркийн “Comex” биржийн даваа гаргийн явцад нэг унц алтны үнэ 3722 ам.доллароос давснаар дахин дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3722.4 ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн 2025 он гарснаас хойш 35 орчим хувиар өсжээ. Харин эдийн засагчид америк долларын ханш сулрахын зэрэгцээ Засгийн газрын бондын өгөөж буурснаар алтны эрэлт нэмэгдэх гол хөшүүрэг болсон гэж хэлж байна.
Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт болох хурлаараа өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулна гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа аж. өөрөөр хэлбэл, Деривативын зах зээлд оролцогчид Холбооны нөөцийн сан энэ сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулах магадлалыг 96.1 хувь, 50 суурь нэгжээр бууруулах магадлалыг 3.9 хувь гэж тооцоолж байгаа юм байна.
Ташрамд сануулахад, өнгөрсөн онд алтны үнэ 27 хувиар өссөн нь дэлхийн улс орнуудын Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлсэн, мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн, түүнчлэн геополитик, эдийн засгийн тодорхой бус байдал зэрэг хүчин зүйлстэй холбоотой.





