МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт өчигдөр орой АТГ-аас нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнчлэн түүнийг нэг сар саатуулах асуудал хөндөгдөж байга бөгөөд Бор тээгийн уурхайн гэрээтэй холбоотойгоор буруутган шалгаж эхэлсэн юм байна.
Тодруулбал, АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь /2025.09.10/ нэгжлэг хийсэн. Нэгжлэг шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилсэн агаад шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл бий.
Эргэн сануулахад, 2023 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав нь “Админерал” ХХК-иараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл гарсан билээ. “Админерал” ХХК-ийн 80 хувийг Ц.Лхамжав, 20 хувийг БНХАУ-ын иргэн Хасбаатар эзэмшдэг байна. “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Лхамжав нь МАН-ын хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах юм.
Тухайн үед Ц.Чулуунзагд “Би төрд ажилладаггүй, намын албан тушаалтан. Энэ компанитай холбоотой ямар ч асуудал надад байхгүй. Д.Амарбаясгалан надад нөлөөлөөгүй. Миний ах надтай надгүй компанийн ажлаа хийгээд явдаг. Улстөр халуун байна. Улстөрийн зорилгоор харлуулж байна гэж ойлгож байна хэмээн өгүүлж байсан билээ.





