Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм. Намын ахмад гишүүдтэй холбоотой авлигын дуулиан, инфляцийн өсөлт, амьжиргааны өртөгийн хямрал нь эрх баригч намын рейтингийг ард түмний дунд эрс унагасан юм. Ялангуяа будааны үнийн өсөлт бүх иргэдийн уур бухимдлыг барсан.
Улмаар ээлж дараалан явагдсан сонгуулийн үр дүнгээр парламентын хоёр танхимд түүний нам олонхийн байр сууриа алдаад байв.
Өдгөө 68 настай Ишиба дараагийн сайдыг тодортол ард түмний төлөөх үүргээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Одоо LDP шинэ удирдагчаа сонгож, парламентаар санал хураасны дараа шинэ Ерөнхий сайд тодорно. Ишиба огцорсноор Японы ард түмэн сүүлийн таван жилд дөрөв дэх Ерөнхий сайдаа сонгоно. Шинэ Ерөнхий сайдыг Америк-Японы худалдааны хүйтэн харилцааг тэнцвэржүүлэх амаргүй ажил хүлээж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c62l9488ljlo





