Эхний санал хураалтаар Б.Отгонбат хасагдаж, Б.Пүрэвдорж нэрээ татсан. Хоёр дахь санал хураалт Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нарын дунд явагдах байсан юм. Гэвч Ж.Баярмаа нэрээ татсанаар АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорлоо.
Ж.Баярмаа, “Ардчилсан намын даргад эмэгтэй хүн нэр дэвшдэг, өрсөлддөг юм шүү гэдгийг харуулахыг зорилоо. Сонгууль зохион байгуулсан багтаа баярлалаа. Ялалт байгуулсан О.Цогтгэрэлдээ баяр хүргэе. Би нэрээ татлаа. Намайг дэмжсэн 33 хүнд баярлалаа” хэмээн мэдэгдсэн юм.
Ийнхүү 25 жилийн тэртээ нэгдэн байгуулагдсан АН-ын 9 дэхь дарга тодорлоо. Түүхийн хуудас сөхвөөс 2000 оны 12 дугаар сарын 06-нд Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал сэргэн мандлын нам, хуучин Ардчилсан нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн зургаан хүчний нэгдлийн үр дүнд хүчээ зузаатгаж байсан билээ.
Ийнхүү “Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ” гэж бодлогоо тодорхойлсон нэгэн АН-ын дарга боллоо. Товчхондоо Үндэсний ардчилсан үзэл санааг Монголын улс төрийн талбайгаас ямар ч “нүүрс” түрж чадахгүй гэдгийг харууллаа.
АН-ын дарга нар
1. Д.Дорлигжав 2000-2002
2. М.Энхсайхан 2002-2005
3. Р.Гончигдорж 2005-2006
4. Ц.Элбэгдорж 2006-2008
5. Н.Алтанхуяг 2008-2014
6. З.Энхболд 2015-2017
7. С.Эрдэнэ 2017- 2020
8. Л.Гантөмөр 2023-2025
9. О.Цогтгэрэл 2025 он





