“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулсан байна. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын дөрвөн ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ.
Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд амжилттай оролцон алтан медаль хүртэн, гурван тамирчин дэлхийн аварга тамирчид боллоо. Ганцаарчилсан төрөлд Монголын багаас Ц.Тэмүүжин хоёр мөнгө, Б.Аягаа нэг мөнгө, нэг хүрэл хүртэн, нийтдээ гурван мөнгө, нэг хүрэл нийт таван медаль хүртсэн амжилт үзүүлэв. Өмнө нь болж байсан ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Дараа жилийн “Нүүдэлчин-2026” дэлхийн соёлын фестивалийн үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.





