нэр төр

САЙД НАРЫН 2026 ОНЫ ТӨСӨВ

Сайд нарын 2026 оны төсөв ийм төлөвтэй ажиллах юм гэнэ… 2025 оны төсвөө хэт мөрөөдөмтгий байдлаар төсөлж, эцэс сүүлд нь газрынхаа хөрсөн дээр бууж, төсвөө танаж, тодотгож, хэмнэсэн ч жилийн эцсээр алдагдалтай гарах нь тодорхой байгаа.

Гэвч өнөөдүүл чинь ахиад л 2026 оны  жилийн төсвөө хэт өөдрөгөөр төсөөлчихөж. Шуудхан хэлэхэд, байгаль орчны асуудал хамгийн тулгамдсан байдалтай улс орон гэгдэж байгаа атал  төсөвлөсөн төсвийг нь харчих. Засагт хэдэн намын төлөөлөл байгаа билээ.

Бусад намын толгойлж буй яаманд төсөвлөснийг нь МАН-ын өөрсдийнх нь асан яаманд хуваарилсан төсөвтэй харьцуулаад нэг харчихаарай. Энэ янзаараа ихээ удахгүй ОУВС-ийн хараанд өртөж, хязгаарлалтын дагуу бөмбөлзөхөд эргэлзэж гайхах хэрэггүй болчихож дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд: 360,4 тэрбум төгрөг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: 82,4 тэрбум төгрөг

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: 207,5 тэрбум төгрөг

Шадар сайд: 277,6 тэрбум төгрөг

Гадаад харилцааны сайд: 223,8 тэрбум төгрөг

Сангийн сайд: 4,5 их наяд төгрөг

Эрчим хүчний сайд: 460.1 тэрбум төгрөг

Зам тээврийн сайд: 1 их наяд төгрөг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: 671,2 тэрбум төгрөг

Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд төгрөг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288,5 тэрбум төгрөг

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: 64.8 тэрбум төгрөг

Хууль зүй, дотоод хэргийн сайд: 1,3 их наяд төгрөг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: 553 тэрбум төгрөг

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд төгрөг

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд: 416 тэрбум төгрөг

Шадар сайд: 5,3 тэрбум төгрөг

Боловсролын сайд: 3,6 их наяд төгрөг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: 199,2 тэрбум төгрөгийг захиран зарцуулна.

Эх сурвалж: legalinfo.mn

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *