Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай – 30304
- 3 настай – 31843
- 4 настай – 35698
- 5 настай – 37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
– Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
– Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу…





