Улсын номер нэгтэй ойр харилцаатай учраас гурван засаг дамжиж Гадаад харилцааны сайдын суудлаас буусангүй гэж хардагддаг тэрбээр саяхан ирээд буцсан Японы эзэн хааны айлчлалын үеэр ямар ч чадамжгүй сайд гэдгээ батлаатахлаа. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг Японы эзэн хааныг наадмын нээлт үзүүлсэн төдийгөөр буцаана гэдэг Гадаад харилцааны сайдын хувьд туйлын хариуцлагагүй, туйлын ичгэвтэр хэрэг. Энэ талаар нь МАК-ийн захирал Б.Нямтайширын эхнэр Д.Хулан “Японы эзэн хаан айлчилна гэдэг маш ховор тохиолдол. Харамсалтай нь бид айлчлалын алтан боломжийг алдчихлаа. Урдаа барьж болох хэдэн бизнесийн төлөөллөө түлхүү уулзуулсан бол тэд төрийн намираан дор алтан боломжийг алдахгүй байсан гэж шүүмжилжээ.
Төрийн албыг төрлийнх болгодгоороо олны дургүйцлийг хүргэсэн тэрбээр төрийн тендэрийг өөрийн эзэмшлийн компаниудад хамж авч өгдгөөрөө зартай нэгэн. Шуудхан хэлэхэд Б.Батцэцэг сайд болсноосоо хойш улсын хөгжлөө бодохоос гэхээс илүү компанийнхаа халаасыг зузаатгасан ажил л хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг сайд болохоос өмнө буюу ковидын өмнө гадаад харилцааны салбар ингэтлээ дампуурч байсангүй гэж учир мэдэх дипломатчид болоод өмнөх сайд нар өөр зуураа ярилцацгаах болжээ. Өнгө өнгийн дээлээр гоёж, өөрийгөө жинхэнэ монгол сайд гэж пи ар-дахаас хэтэрдэггүй. Б.Батцэцэгийг анх гадаад харилцааны сайд болоход экс сайд нараас Ц.Мөнх-Оргил лав ихэд голж, шүүмжилж байсан удаатай. Үнэхээр ч Б.Батцэцэгийг сайд болсноос хойш гадаад харилцааны салбар урагшлах биш ухрах араандаа орчихсон нь булзах аргагүй үнэн юм.





