дэлхийн анир

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

1983 оны гуравдугаар сарын15-нд Дэлхийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэжээ. Дэлхий дахины хэрэглэгчдийн төлөө байгууллагын үндэс суурь бүр 1960 онд тавигдсан юм байна. Одоо 70 гаруй гишүүн оронтой, дэлхийн эдийн засагт тодорхой байр суурь эзэлсэн хүчирхэг байгууллага болоод байгаа аж.

Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 оны аравдугаар сарын 20-нд  байгуулагдсан байна.

Даян дэлхийн хэрэглэгч бүрийн үндсэн эрх нь мэдээлэл авах, хэрэглээний аюулгүй байдал, сонгох эрх, санал гомдлоо хэлэх эрх гэсэн 4 үндсэн зарчим дээр тогтоно. Түүнчлэн хэрэглэгч бүр эрүүл орчинд үйлчлүүлэх, үндсэн хэрэгцээгээ хангуулах, хэрэглэгчийн боловсрол эзэмших, шаардлагатай тохиолдолд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Эдгээр зарчмууд нь олон оронд, түүний дотор манай улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг батлан гаргах гол үндэслэл болж өгсөн юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан дээдлэх, хүмүүст энэ талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *