дэлхийн анир

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Дэлхий нийтээр энэ л өдөр эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа олон олон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй элдэв дарамт, шахалтын эсрэг дуу хоолойгоо нэгдэх өдөр. Мөн бүхнийг манлайлсан бүсгүйчүүд, алдарт эхчүүдээрээ бахархаж, тэднээс үлгэр дууриал авч, хойч ирээдүйдээ өвлүүлэх учиртай.

Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг. Түүнчлэн энэ өдрийг манай улстай нэгэн адилаар дэлхийн 30 гаруй улс оронд  бүх нийтээр амарч өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, ОХУ, Казахстан, Гүрж, Камбож, Лаос, Молдав, Афганистан зэрэг орнууд үүнд багтдаг.

Харин Хятад, Македон, Мадагаскар, Балба зэрэг орны хувьд энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэдгээрээ онцлогтой юм. Болгар, Румын зэрэг улсад өнөөдрийг ээжүүдийн баяр гэж мөн үздэг. Иймээс ээж нартаа бэлэг барьдаг уламжлал тогтжээ.  Армен улсын хувьд ЗХУ задарсны дараа эмэгтэйчүүдийн баяраа гуравдугаар сарын 8-нд бус, харин дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Италид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдэд шар өнгөт гамба цэцэг бэлэглэдэг.

Орос, Албанид ч мөн энэ цэцгийг шоколадтай бэлэглэх хандлага их ажиглагддаг. Түүнчлэн, Украин улсын нийслэл Киев хотноо эмэгтэйчүүдийн дунд бүжгийн тэмцээн, эмэгтэйчүүдийн автомашины уралдааныг зохион байгуулдаг гэнэ. Харин энэ үеэр, замын цагдаагийн газраас нь, албан ёсоор зөвшөөрөл өгч, аюулгүй тэмцээний аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

АНУ харин энэ өдрийг албан ёсоор баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг нэхэн дурсдаг юм.  Мөн Турк болон бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулагддаг аж.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *