НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 11-13-нд албан ёсоор анх удаа тэмдэглэнэ. Энэ үеэр адууны өв соёлыг сурталчлах үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл, ногоон хөгжилтэй холбоотой үзэсгэлэн, чуулган, Дэлхийн адууны өдрийн лого, уриа, брэндбүүк бүтээх, олон улсын хэмжээнд сурталчлах соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх үеэр 56 орны 10.000 морьтон цуглаж жагсаал хийх бөгөөд энэ долоо хоногт багтаан төсвөө эцэслэн батална.
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийслэлээс Дэлхийн адууны өдөрт зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөж байгааг өчигдөр мэдэгдэв. Энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд морьтны соёлын хүрээ байгуулахаас гадна Адуу эмчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ.





