нэр төр

ТОРДАЙН ГАНБОЛД “ЖҮЖИГЧИН” БОЛЖЭЭ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтарч байна. “Хориотой” жүжгийн үзэл санаа яг энэ цаг үед нийгмийн шаардлага, хүсэлт, хүлээлт мөн гэдгийг уран бүтээлчид онцоллоо.

Дүрүүдэд тоглох хүмүүсээс онцолбол, Тордайн Ганболд багтсан байна. Тэрбээр намын даргын дүрийг бүтээж байгаа аж. Энэ жилийн хаврын түүчээ “Хориотой” жүжиг гуравдугаар сарын 7-18-ныг дуустал “Zaisan Hill”-д тоглогдоно. Тасалбар удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *