нийгэм, соёл

ХОВОР ЗАГАСЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Богдын голын усны түвшин багасч, бага хэмжээний усанд загас олноор цугларсны улмаас хүчилтөрөгчийн дутагдал болон хөлдөлтийн нөлөөгөөр хэд хэдэн загас хорогдож байгааг иргэд мэдээлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Богдын голоос Чигэстэй голын Харзанд загасыг нүүлгэн шилжүүлэх яаралтай арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 30 гаруй иргэн оролцож, ховордож буй Завханы ирээлж, Монгол хадран зэрэг загасыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэж байна. Цаашид гол мөрний усны горим, байгаль цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *