МОНГОЛЫН ӨВӨЛ 60.000 ЖУУЛЧИН ЗОРЬЖ ИРСЭН НЬ ДНБ-ИЙ 10 ХУВИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ОЛОХ БОЛОМЖТОЙГ ХАРУУЛЛАА
Монгол Улсад 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарынхан Л.Оюун”-Эрдэнийн Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн эхлүүлсэн ажил амжилттйа хэрэгжиж, салбарын сэргэлт ирлээ хэсмээн өгүүлж байна.
Эргэн сануулахад, “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа- 2050 ” дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цаашлаад Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд уялдуулан 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан.
Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргасан. Тодруулбал, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан нь маш сайн дэмжлэг болсныг онцолж байна.
Ингэснээр Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх боломжийг бий болох нь үлгэр биш бодит үр дүн болох нь гарцааүй гэсэн хүлээлт ч бас байна.
- ОХУ – 7840
- БНХАУ – 4431
- БНСУ – 1297
- Япон – 476
- АНУ – 145
- Герман – 138
- Франц – 71
- Австрали – 34
Жуулчдын урсгал нэмэгдэж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар өсөлттэй байгаа ба олон улсын зах зээлд эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарынхан






