Перу улсын хууль тогтоогчид ерөнхийлөгч Хосе Жериг Хятадын бизнес эрхлэгчтэй холбоотой авлигын хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь огцрууллаа. Ийнхүү тус улсын хууль тогтоогчид дараалан гурав дахь ерөнхийлөгчөө огцруулж байна.
Ерөнхийлөгчийг огцруулах саналыг Мягмар гаригт өргөн барьжээ. Тус саналыг 75 хууль тогтоогч дэмжсэн бол 24 нь эсэргүүцсэн байна.
Хосе Жериг Хятадын бизнес эрхлэгчтэй нууцаар уулзаж, ашиг хонжоо олсон гэж сэжиглэжээ. Тухайн Хятад улсын иргэн нь ресторан, барилга гэхчлэн хэд хэдэн бизнес эрхэлдэг байсныг Перугийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хосе Жери бол сүүлийн 10 жилд Перугийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй найм дахь хүн. Түүний өмнөх ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хангалттай арга хэмжээ аваагүй болон бусад асуудлаар буруутган огцруулсан. Тухайн үед Жери Конгрессын тэргүүн байв.
Өдгөө ерөнхийлөгчөө огцруулсан Перу улс дараагийн сонгуулиа дөрөвдүгээр сард төлөвлөж байна. Ирэх сонгуульд хоёр жилийн өмнө нас барсан ерөнхийлөгч агсан Альберто Фужиморигийн охин Кейко Фужимори нэр дэвшихээ мэдэгджээ.





