дэлхийн анир

ЭНЭТХЭГ: ХУУЛЬ БУС КОНТЕНТОО ГУРВАН ЦАГИЙН ДОТОР УСТГАХ ҮҮРЭГТЭЙ

Энэтхэг улс цахим сүлжээний компаниуд хууль бус контентыг мэдэгдэл авснаас хойш гурван цагийн дотор устгах шинэ журам баталжээ. Өмнө нь энэ хугацааг 36 цагаар тогтоосон байв. Шинэчилсэн журам хоёрдугаар сарын 20-ноос хэрэгжих бөгөөд Meta, YouTube, X зэрэг томоохон платформуудад үйлчлэхээс гадна хиймэл оюунаар бүтээсэн контентод мөн хамаарах аж.

Одоогоор засгийн газар хугацааг богиносгох болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдал, олон нийтийн дэг журамтай холбоотой хууль тогтоомжийг ашиглан хууль бус гэж үзсэн контентыг устгах шаардлагыг платформуудад тавьж эхэлсэн. Ил тод байдлын тайланд дурдсанаар 2024 онд засгийн газрын хүсэлтээр 28 мянга гаруй цахим сайтыг хаасан байна.

Шинэ журамд хиймэл оюунаар бүтээсэн контентын тодорхойлолтыг анх удаа багтааснаараа онцлог. Үүнд бодит мэт харагдуулах зорилгоор бүтээсэн эсвэл өөрчилсөн аудио, видео бичлэг багтах аж. Мөн ийм төрлийн контентыг хэрэглэгчид үүсгэх, түгээх боломж олгодог платформууд нь тухайн материалыг тодорхой тэмдэглэгээтэй болгох, эх сурвалжийг нь тогтоох тэмдэглэгээ байрлуулах үүрэг хүлээнэ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *