2030 онд иргэдийн ногдол ашгийн дансанд 10 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой гэсэн мессежээр Засгийн газар ирэх хаврын улс төрийг эхлүүлж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар халаагаа өгснөөс хойш иргэдэд ногдол ашиг хуваарилаагүй Г.Занданшатарын Засгийн газрын уймарсан тоглолтыг олон нийт дургүйцэн хүлээж авч байна. Засгийн газар ба МСS, Ачит ихт зэрэг компанийн энэхүү гэрээ бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа Залуу МАН-ы фракцыг даран сөнөөсний ялалтын протокол болж байна.
Иргэдийн дансанд хуримтлуулж байгаа гэсэн хууралт. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бага ч гэсэн ногдол ашиг иргэдэд хуваарилаад байсан нь мөнгөтөйдөө, эсвэл пялдагадаж тал зассандаа биш Баялгийн сангийн Норвеги загварыг эдийн засагтай хэвшүүлэх гэсэн зүтгэл, сэтгэл байсан юм.
Баялгийн сан баяртай боллоо. Үндэсний баялгийн сангийн үзэл санаа биежин амилсан эдийн засаг улс төрийн өнөөдрийн энэ дэглэм задран унах байлаа. Уул уурхайн эдийн засагтай улс оронд хүчирхэг цөөн ноёлон тоглогч заавал гарч ирдэг бөгөөд үүнийг хязгаарласан бодлогын тохируулга нь Үндэсний баялгийн сан байсан юм. Ингээд Монголын нийгэм кастын буюу хатуу хаалттай нийгмийн давхраажилтын тогтолцоо руу, олигополь буюу цөөн тоглогчийн эдийн засаг руу, авторитаризм буюу цөөнхийн засаглалын улс төрийн дэглэм рүү шуудран орлоо. Дээдсийн тусгай ертөнц, Үнийн хуйвалдаан, гол зогоох төдий орлого, ёслолын сонгууль бүхий нийгэмдээ тавтай морилогтун.
Нийтлэлч О.ГАНЗОРИГ





