“Дедовщина” нь “Өвөг эцгийн ёс” юм. Өнөөдөр ОХУ-ын бүх армид л анх дедовщина гэх уламжлал хал цэрэг, ахлагч офицеруудын хүчирхийлэл, дарамт байсаар л байна. Анх 1919 онд 30 дугаар дивизийн 3 дугаар хорооны гурван хал цэрэг К.Медведовыг гэдэг шинэ цэргийг “Чи улаан армийн дайчин юм бол гутал долоон цэвэрлэ!” гээд, татгалзахад нь зодож алжээ. Тэр гурван хал цэрэг хээрийн шүүхээр орж, даруй буудуулсан нь Окъябрийн хувьсгалтай хамт ирсэн “дедовщина” цааш улам харгис хэрцгий болов. Үүнээс өмнө хагас зуун жил ийм төрлийн жигшүүрт хэрэг Хаант Оросын цэргийн армид гарч байсангүй.
Дэлхийн II дайнд 5 сая хүнтэй зөвлөлтийн арми “дедовщина” гэгчээс болж гуравны нэг болтлоо тоо нь буурсантай холбоотой. Үүний дараа ЗХУ-ын Коммунист намын тогтоолоор армид шорон гянданд орсон овгор атаман, хүнд гаруудыг цэрэгт татсантай холбоотой гэж үздэг.
Армид ирсэн шоронгийнхон өөрсдийнхөө дэг жаягийг улаан армид тогтоов. Армийн хэллэг тэр чигээрээ “Лалар, банди, шуумар, ландага” гэх мэт шоронгийн яриагаар нэвтэрчээ. “Дедовщина”-г өөрчлөхийн тулд ЗХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн хугацааг багасгасан явдал дөнгөж цэрэгт ирсэн нэгэнд л хамаатай. Шинээр цэргийн албыг 2 жил болгосон авч хуучин, тахал онжавууд бүтэн 3 жилээ заавал дуусгах ёстой. Гэвч энэ байдал илүү нэг жил цэргийн алба хаах байлдагчдыг бүр дэндүү уурлуулсан хэрэг болов. Тэрхүү уур бухимдлаа зөвхөн шинэ цэргүүдэд бухимдлаа гаргаж байлаа.
Жараад оны төгсгөл үеэс эхлэн зарим нэг цэргийн ангийн дарга бизнес сонирхолоор ажиллаж эхлэв. Уг нь армийн хуулиар цэргүүдийг ямар нэгэн хөдөлмөр эрхлэх, элдэв зүйлд ашиглахыг хориглодог.
Мэдээж ийм тохиолдолд шинэ цэргүүд хуучин цэргүүдийн ямар ч тушаалыг биелүүлэх шаардлагатай болж, байлдагч биш ажлын мал болох нь ойлгомжтой. Тэднийг сэтгэл зүйн хувьд шууд устгаж, дуулгавартай боол болгохын тулд сэтгэл зүйн болон биеийн дарамт диаграмм үзүүлж эхэлжээ. Үүгээрээ ч “дедовщина” буюу “өвөг эцгийн ёс” өндөр авчээ. Энэ нь офицеруудад маш хэрэгтэй зүйлийн нэг байлаа. Офицер, ахлагч нарын ажил багасаж, хуучин цэргүүд армийг гартаа атгав. 1969 оны төгсгөл гэхэд дэлхийн II дайнд оролцож байсан ахмад офицерууд цөөхөн үлджээ. Хэрэв дайнд нэг нь нөгөөгөө дэглэвэл шууд ар нуруу луугаа буудуулна. Гэхдээ өөр бусад мэдээллээр дэглэлт хэмээх зүйл нь жараад оноос өмнө байсан гэж үздэг. Зөвлөлтийн цэргийн дээд удирдлага 1982 онд ¹0100 нууц тогтоол гаргасан байдаг.
Энэ тогтоол нь үндсэндээ “Армид байгаа зүй бус дэглэлтийн эсрэг тэмцэх” явдал байлаа. Хамгийн алдартай “Сакаласускас”-ын хэрэг Зөвлөлтийн армийн түүхэнд хараар бичигджээ. Литвиэс ирсэн шинэ цэрэг 1987 оны 2 дугаар сард Ленинградын харуулд байхдаа 17 цэрэг ахлагчийн хоолойг хэрчсэн аж. Үүнээс хойш жилд 2000 оны байдлаар 1000 гаруй байлдагч хэлмэгдэж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол 2010 оны 1500 цэргээс 682 цэрэг үхэж, 254 цэрэг амиа хорлосон бол үлдсэн нь эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алджээ. Цэргүүд амиа алдаж, хүчирхийллийн золиос болж, нэг нь нөгөөгөө хөнөөж буй тоо 2020 онд бүр 2300 болж нэмэгдсэн нь харамсалтай.
Цэргийн прокурор дээр шийдэгдсэн бас нэгэн хэргийг сонирхуулъя. 2015 онд ахлах дэслэгч Комарницкий шинэ цэрэг Цветков, Леноьков нарыг “Цэргийн ангиасаа оргож Самар хотоос мөнгө хулгайлж, дээрэмдэж ир!” гэж үүрэгджээ. Өнөө хоёр цэрэг 5000 рубль олох үүрэгтэй оргов. Шинэ цэргүүд хулгай хийж чадалгүй буцаж ирэхэд ахлах дэслэгч Комарницкий өөрийн гараар зодож, амь насыг нь бүрэлгэжээ. 2017 онд Самарт мотобуудлагын хорооны цэргүүдээр хар ажил хийлгэж, АКМ буу яаж цэнэглэх, угсрах, сумлахыг зааж өгөлгүй халагдсан байх жишээтэй. Байлдагч Кольцав ганц удаа буудахдаа хажуудаа зогсоо 3 цэргийг нөгөө ертөнц рүү илгээснээр мотобуудлагын ангийн хурандаа нарын булхай илэрчээ. 2018 оны 10 дугаар сарын 10-нд “Эгчүүдийн эрх” гэдэг байгууллага видео бичлэг хийсэн байдаг. Үүнд хорооны 32 цэргийг авчирч, хэд хэдээр нь хувааж, ажилд явуулдаг байлаа. Үүний үр дүнд генерал М.С.Гуров цэргийн шүүхээр оржээ. Сүүлдээ анги хороогоо үйлдвэр болгов. Старопольскийн мебелийн үйлдвэрт цэргүүд хоёр жил ажиллажээ. Бас Челябинскийн 7 цэрэг “Бид хүчиндүүлэхгүй” хэмээн гаж донтон хал цэргүүддээ зодуулж, байлдагч Андрей Сычев хотын эмнэлэгт авчрахад яс нь хугарч махандаа үгжирсэн байлаа. Читийн агаараас эсэргүүцэх ангид 2019 онд дөрвөн цэргийн бэлэг эрхтэнг тайрсан хэрэг гарчээ. Хэргийг Тува байлдагч Мангуш гэгч өөрийг нь хүчиндсэн дөрвөн хал цэргийг хөнгөлж шийтгэснээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрчээ.
Мөн Тажик гаралтай Руслана Айдерханов гэх цэргийг тамлаж алчихаад төмөр авсанд хийжээ. Өөрийгөө боомилсон гэх цэргийн прокурорын дүгнэлтийг лалын шашинт гэр бүлийнхэн нь эсэргүүцэв. Чингээд талийгаач хүүгийнхээ авсыг шалгахад бүх яс нь хугарч, толгойг нь тасалж, хөл гарийнх нь байрлалыг сольсон байжээ. Талийгаачийн биенд асар олон төрлийн шарх байсныг илрүүлж, шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ бүх сорвиуд нь зодуулж тамлуулснаас үүдсэн нь тогтоогдов. “Дедовщина”-г офицерууд их дэмжиж, зодоон, тамлалын ерөнхий найруулагчаар ажилладаг. Оросын цэргийн ангид хал ч бай, шинэ цэрэг ч бай, арьс өнгөөр их ялгаварлан дэглэж, диаграммдах ердийн үзэгдэл.
Цэвэр Орос эцэг эхээс хүү чинь төрөөгүй л бол цэргийн ангид очоод дарамтлуулж, зарим нь хүчирхийлэлд өртөж, гоожуур хэвээрээ явсаар цэргийн алба “нэр төртэй” хаахаас өөр замгүй. Тэдэн дунд Буриад, Тува, Татар, Якут, Башкир, Чечень гаралтай бол хал цэрэг, ахлагч, офицеруудад илүү ихээр дарамтлуулж, зодуулах болно. Цэргийн ангийн дэг диаграммаас гадна хал цэргүүд, жаа, ахлагч, бага тушаалын офицерууд шинэ цэргүүдээс нэгэн зүйл шаардах болжээ. Тэр нь гар утасныхаа нэгжийг цэнэглүүлэх буюу, дүүрэн дататай байлгах. Ингээд шинэ цэргүүдийг ар гэр лүү нь яриулж, гар утсныхаа хугацааг тогтмол цэнэглүүлэх нь уламжлал болсон гэхэд болно. Бас нэгэн Оросын цэргийн ангид байдаг уламжлал нь морь сургах. Шинэ цэргүүдийг дөрвөн хөллүүлж, гартаа сурсан бүс атгасан хал цэргүүд унаж уралдана. Дөрвөн хөлөлсөн цэргүүд эхний байранд орж чадаагүй л бол шөнөжн дэглүүлэх “хуультай”. Оросын армид 1950 оноос хойш нацист үзэл явсаар өдий хүрчээ. Нацизмыг жинхэнэ өөгшүүлэн, дэвэргэгчид нь цэргийн анги, салбарын бага, дунд тушаалын офицерууд.
Одоогийн Оросын Батлан хамгаалахын бодлого нь хал цэргүүд, ахлагч нарт эрх мэдэл олгох нь туйлын буруу гэдгийг оросын сэтгүүлчид дуу нэгтээ хэлж, бичиж байна. Гэхдээ тэдний үгийг Оросын Жанжин Штаб тоож сонсох нь юу л бол доо. Тиймээс Орост “Дедовщина” амь бөх амьдарсаар байх болно.
“Совершенно секретно” сонины 2023 оны дугаараас орчуулсан Бат.Баяр





