Улсын хэмжээнд 11 аймгийн 56 сумын нутгаар цагаан зудтай байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл байдал үүсжээ.
Увсын Ховд, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур сум буюу нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна.

Мөн Баян-Өлгийн Сагсай, Увсын Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Наранбулаг, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргац, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр сум буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу байгаа ажээ.





