нэр төр

Н.БУЛГАНТАМИР:ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫГ ШҮҮХЭЭС АЛБАДАН ИРҮҮЛЭХ ЗАХИРАМЖ ГАРСАН

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Зарим нүүрсний хулгайчид далайн эрэг дээр сүүлийн 1 сар амарлаа. Одоо Монголдоо ирэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгуулах асуудлыг Хууль зүйн сайдын хувьд би хаврын чуулганаар хариуцлагатай ярина” гэж мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч Н.Булгантамир, “ХЗДХ-ийн сайдыг иргэний шүүхээс худал мэдээлэл тараасан эсэх асуудал дээр шүүх албадан ирүүлэх захирамж гаргасан. Албадан ирүүлэх процесс хэрэгжүүлэх болмогц тус ажлыг хариуцсан цагдаагийн албаны дарга нар удаа дараа солигдож байна.

ХЗДХ-ийн сайдаас чиглэл авдаг Цагдаагийн Ерөнхий газар, агентлаг учраас арга үгүй биз. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр та шүүх засаглалыг хүндэтгэн үзэж албадан ирүүлэх захирамжыг биелүүлээрэй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан үг дайсныг хүргэе.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *