НӨАТ-ын 2025 оны IV улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ.
Иргэн та IV улирлын НӨАТ-аас буцаалтаар дараах татвараа төлөх боломжтой. Үүнд:
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг төлж болох бөгөөд төлөх бол 1-р сарын 22-26-ны дотор И-Баримт апп-даа нэвтрэн, хүсэлт гаргана. Таны хүсэлтийн дараа татварын байгууллага НӨАТ-ын буцаалтаас оногдсон татварыг суутган, зөрүүг шилжүүлэх юм.





