С.Баяр нүүр номондоо “ЦД баримт нэхээд байх шиг. Эл баримт ихийг өгүүлнэ. Тэр жил Лондонд дараагийн элчин сайдтай ажил ярьж байгаад үзсэн. Утсаа ухсаар олов. Энд дурдсан олон ЦС-аас 1 ч одоо үгүй. Бүтээгүй олон төслөөр шалтаглан өөр төсөл унагадаг шалгарсан арга гэлтэй. Хэн хожив, хэн хохиров?” хэмээн байр сууриа орулснаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн ЦД буюу Ц.Даваасүрэн доорх бичиглэлийг СБ-д зориулан нийтлэв.

Чи Ерөнхий сайд байсан уу, би байсан юм уу? Хэнээс станц нэхээд байгаа юм бэ. Ерөнхий сайд байхдаа нэг станц барьчих чинь яасан юм бэ. Та Оюу толгойн мөнгөндөө пологтоод ажлаа өгөөд станц бариагүйгээс болж би станц бариулахгүй бол 24 онд баларна шүү гээд олон ч хүнийг царайчилсан даа. Чиний наад яриад байгаа Английн компани чинь Албан ёсоор хүсэлт тавьсан юм байхгүй. Уулзалт яриа л байхгүй юу. Ийм санал зөндөө л ирдэг. Нэг нь Араб, нөгөө нь Хятад, бас нэг нь Солонгос дагуулчихсан станц барина гээд л явж л байдаг. Бүр нийтдээ 15000 МВт хүчин чадал бүхий станц барина гээд хэдэн арван компани тусгай зөвшөөрөл хүртэл авсан байдаг юм.
Наадах чинь бол зөвшөөрөл ч аваагүй зүгээр л яриа байсан. Яамны зүгээс тэр компанид Таван толгойн станцад хөрөнгө оруулах санал тавьсан
Таг л алга болсон. Дараа нь Английн парламентийн гишүүн 2 тэрбум евро оруулна гээд сайдуудтай уулзсан. Би станцад хөрөнгө оруулах санал өгсөн. Бас л таг болсон доо. Төсөл, санал, яриа гэж юу байдгийг ялгаж салгаж сур. Чиний бичээд байгаа бол яриа, албан ёсны санал тавиагүй, Багануур, Таван толгойн станц болон Тавдугаар цахилгаан станцууд бол Засгийн газар шийдвэртэй, гэрээтэй төслүүд юм. Тэгээд миний бие эдгээр төслүүдийг гацаасан баримт гаргаад ир гэсэн болно.
Үе үеийн Эрчим хүчний сайд нар станц бариулах гээд Ерөнхий сайд, Сангийн сайд нараа царайчилна. Яагаад бүтдэггүйг нь Ерөнхий сайд байснаараа чи өөрөө хариул. Чи нэг станц барьсан бол чи бид хоёр юу гэж хоорондоо ингэж мэрэлцэж суух вэ. Чи зөнөөд Ерөнхйи сайд байснаа мартаад байх юм, үүнийг чинь сануулъя.





