нийгэм, соёл

Б.МЭРГЭН: Э.ГАН-ЭРДЭНИЙГ ХАМЖИГЧ ГЭВЭЛ “ЖЕМ МОЛЛ” ТӨВД ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖ БАЙХЫГ ХАРСАН ХҮМҮҮС Ч ХАМЖИГЧ

Э.Ган-Эрдэнэ бол энгийн бор амьдралтай айлын хүүхэд. Олны хэлж байгаа шиг би мөнгөтэй айлын хүүхдийг өмгөөлөөгүй. Э.Ган-Эрдэнэ “Ub cab”-д жолоочоор ажилладаг байсан. Тэр үед нь Ц.Дагвадорж такси дуудаж таарсан. Тэгээд энэ хэрэгт хамсаатан болчихсон.

Миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт хамжигч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Хэрэв хамжигч гэвэл “Жем молл” худалдааны төвд эхнэрийнхээ амийг хөнөөсөн Э-ын үйлдлийг харсан хүмүүс ч бас тухайн үйлдлийг таслан зогсоож болох байсан. Гэвч зогсоогоогүй. Тэр бүх хүмүүсийг хамжигч гэж үзээд хэрэгт хамаатуулан татах хэрэгтэй байсан.

Миний үйлчлүүлэгч уг хэргийг таслан зогсоогоогүй үндэслэл нь сүрдүүлгэд автсан. Мөн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар нэгнийгээ огт танихгүй, хамааралгүй хүмүүс.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *