Эрчим хүчний төслүүдийг эцсийн дүндээ бид өөрсдөө унагадаг. Харанхуй мулгуу,, муйхар тэнэгээсээ болоод л уначихдаг. Монгол Улс өнөөдөр түүхий эрдсийн экспортод тулгуурлана эдийн засагтай. Боловсруулаад гаргая гэхээр бидэнд үйлдвэрлэлийн эрчим хүчний чадал байхгүй. Хүнсний жижиг үйлдвэрүүд маань цахилгааны өндөр төлбөрөөс болоод үнэтэй бүтээгдэхүүн гаргаж байгааг бид нийтээрээ ойлгох хүсэлгүй, түүнийг ойлгох эрүүл ухаан, бичиг үсгийн чадвар байхгүй.
Өнөөдөр манай эрчим хүчний салбарын бодлого хөдлөлгүй өвөлжих тухай зорилтоор хязгаарлагдаж буй гашуун тавиланг бид туулж явна. Эрчим хүчний дэндүү олон төслийг бид сайхан байгаль нутгийг бузарлах нь, уух үсгүй болох нь, гадны ажилчид оруулж ирж удамт цусыг минь булинагртуулах нь гэж гэж гадна дотныхны зааж өгсөн үгсийг хашгиран түрхрээд л унагачихдаг.
Цаана нь харь гүрнүүдийн алсын хорон бодлого, дотоодын улс төр бизнесийн бохир бүлэглэлүүдийн ашиг сонирхол хэрэгжиж буйг ойлгох эрүүл ухаан, бичиг үсгийн чадвар бидэнд байхгүйд энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Ер нь Монгол улсын эрчмийн хүчин чадалтай болох эсэх асуудал, энэ салбарт Төр засаг нь бие даасан бодлоготой байх нь их гүрнүүдийн ашиг сонирхолд харш зүйл. Эрчмийн хүчин чадалтай болчихвол эдийн засаг нь тэр дороо дэвжиж дээшлээд үгэнд орохдоо больчихно гэдгийг тэд мэдэж буй.
Тэгээд ч биднийг та нар сэргээгдэх эрчим хүчтэй л бай гэж биднийг олон жил биднийг самууруулсан. Нар салхины эрчим хүчний хоцрогдсон тоноглолуудыг зээлээр олон жилийн турш зээлийн дүнд нь шахсан. Өндөр өртөгтэй энэ үүсвэрийн төлбөрийг хэрэглэгчдээс суутгаад авчихдаг байдлыг эсэргүүцсэн Н.Тавинбэхийг өнөөдөр шоронд хорьчихсон л байна. Бид ашгүй гээд л сууж байна. Эрчим хүчний өлсгөлөн туйлдлаас гарах арга, илүү өндөр технологи руу явъя гэсэн Н.Тэгшбаярыг хэлэх хэлэхгүй үгээр гэрэлгүй харанхуйд суун давшилсаар байна. Тийм болохоор бид эрчим хүчний төслүүдээ ирээдүйд ч унагана амьдраад байж дээ!
НИЙТЛЭЛЧ О.ГАНЗОРИГ





