нэр төр

С.ОЮУН: МЗЭ-ИЙН ӨМНӨХ МӨНГӨ САНХҮҮ, ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ ХӨРӨНГИЙГ ШАЛГУУЛАХ ЦАГ БОЛСОН

МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би үг хэлнэ гэснээрээ үгээ хэллээ. Бүр хамгийн эхэнд шүү. Хоёрхон минут тогтоосон ч намайг арай удаан яриулсан шүү. Хуучин удирдлагаасаа хүлцэл өчиж байгаад хэлэв. Сүүлийн хэсгүүдийг хэлж чадаагүй тул цахимдаа тавьж байна.

Монголын зохиолчдын уран бүтээлийн фондоор 3 давхар ногоон өнгөтэй байшин баригдаад шат нь шинэхэн улаан хивстэй байх үед би тэнд алхаж явлаа.

Тэр үед энэ ордонд Сономын Удвал, Лодонгийн Түдэв, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд алдартнууд ид бичиж байхдаа уран зохиолын хэлтсийн дарга нар байлаа. Зохиолчдын ордон зохиолчид хөлхсөн уран бүтээл ярьсан ордон шиг ордон байсан. Гэрч нь би.

Өнөөдөр та бүхэн зохиолчдын ордонг хар. Зохиолчид орохоо байсан. Сонгогдсон дарга нарын хувийн өмч юм шиг болсон. Энэ ордныг ийм хүмүүсээс салгаж, зохиолчдын ордон болгомоор байна. МЗХ үндсэндээ хоёр ажил хийдэг. Болор цом, алтан өд. Хэл ам, хэрүүл маргаан тасрахаа больсон. Болор цомын нэр хүнд шалан дээр унаж, түрүүлсэн хүн нь олны шившиг болдог.

Зохиолчдын хороо татварын бодлогоо зөв явуулдаггүй, их хурал болохоор л татвараар дарамталдаг, улсын хууль дүрмийг уландаа гишгэн 80 нас хүртэл татвар авч, гишүүдээ санадаг. Мөнгө төгрөг татвараар дарамтлан, хүний сонгох сонгогдох, үг хэлэх эрхийг хавчиж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил.

МЗЭ-ийн болон Нацагдоржийн музейн эргэн тойрны газар, хашааг зарсан дуулиан чихэнд ирж байна. МЗЭ-ийн өв хөрөнгө, үнэт зүйлд халдсан хүмүүс байгаа бол тэд гэмт хэрэгтнүүд. 660 саяын төсөл, Нацагдоржийн музейг 20 жилээр түрээсэлсний мөнгө гээд дуулиан тасрахгүй байна. Одоо бид шалгуулах цаг болсон.

Багшийн дээдийг төгссөн ангийнхан сүүлийн арваад жил манай хороог удирдлаа. Харин МҮЭ-ийн нэр хүнд уналаа. 4 жил тайлангаа тавиагүй байна. Яагаад тайлангаа тавьдаггүй юм, яагаад ил тод биш юм!!! Татварыг нь төлөөд хуралд оруулах гэнэ, хөдөөгийнхөнтэй уулзаад явж гэнэ, чөлөөт зохиолчдын нэрээр мандат өгч байгаа юм байх гэсэн яриа гарчээ. Үг хоосноос гардаггүй, бид хардах эрхтэй.

Монголын зохиолчдын ордонг буулгаад өндөр болгоё энэ тэр гэсэн мэдээлэл гарчээ. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Энэ ордон бол улсын төсөв хөрөнгөөр баригдаагүй, зохиолчдын зохиолын шагналын мөнгөөр боссон, барилга зохиолч бидний өмч. Энэ ордон бол С.Удвал, Л.Түдэв, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Явуухулан, Эрдэнэ, Пүрэвдорж гээд монголчуудын бахархал болсон хүмүүсийн амьсгаа шингэсэн, алхаж явсан мөр нь үлдсэн, түүхэн үнэт барилга, өв хөрөнгө. Ийм үнэт түүхэн барилга нийслэлд байтугай монголд ч байхгүй. Хорооны граашийн газрыг зараад дээр нь босгосон өндөр байшингийн 3 давхрыг авна л гэсэн. Тэгээд л таг чиг. Энэ том сургамж шүү.

МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийн байдлыг шалгуулах чин шударга, МҮЭ-ийн ордонг зохиолчдын ордон шиг болгох, гишүүддээ үйлчлэх тийм удирдлагыг сонгохыг би нэр нүүрээ баран байж уриалж байна. Сономын Удвал, Лодонгийн Түдэв нарын бидэнд үлдээсэн үнэт өв, уламжлалын төлөө миний хийж чадах зүйл ийм л байлаа.

Т.Галсан багшийн хэлсэн үгнээс маш сонирхол татсан хоёр өгүүлбэрийг энд оруулья. Энэ манай зохиолчдын сүүлчийн хурал байж мэднэ. Хорооны байшинг С,Батболд худалдаж авах гэж байна шүү… Их үнэтэй Чингис зочид буудалд хурал хийж байна даа гэж бодож л байсан. Галсан багшийн үг үүний тайлбар юм шиг санагдлаа.

Дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, ийм дүрмийг дараагийн удирдах зөвлөлд үлдээгээд энэ удаа батлахгүй байя гэсэн санал хэлсэн ч дэмжигдсэнгүй. Дүрмэн дээр хороо, музейн хашаа үнэт зүйл гээд газар гэсэн үг алга. Гэхдээ энэ үгийг дүрмэнд оруулахын төлөө санаа тавина аа.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *