Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын зохиолчдын эвлэлийн их хурлын дараахнаас манай зохиолчдын зүгээс хэл ам хэрүүл тэмцэл бүхий постууд цахим орчинд хөврөх болсон. Тэдгээр сөрөг сэтгэгдэлийн нэгээхэн хэсэг нь яруу найрагч ц.Хуланд хаяглагдаж байгаа нь нууц биш. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан нүүр номондоо өөрийн байр сууриг ийн илэрхийлжээ.
Тэрбээр “Хулан намайг гүтгэн, дайрч давшилсан мэдээлэл хэрээс хэтэрч, төр, төрийн тэргүүнн төрийн тусгай үүргийн байгуулллага болон хувь хүний нэр төрд халдаж, гутаан доромжлох үйлдэлсүүлийн 2 хоногт идэвхжсэн байна.
Миний бие маш нууц хэргийн задлаж үл болох хуулиар сануулсны дагуу олон нийтэд мэдээлээгүй нь өгөөш болж, намайг яллан цоллох завтай, ард иргэдээ гадаад улс орны захиалгатайгаар, зориудаар хагалан бутаргах гэмт үйлдэл гэж харж байна.
Үйлдэлд нэгдсэн сайтуудыг цахим танадалт хийлгэхэд, 120 гаруй хуурамч нэр хаягнаас өндөр давтамжтайгаар мэдээллээ түгээжээ. Хэргийн бүх учир зангилааг тайлж, иргэнээ хамгаалсан Тагнуулын газар, намайг эрх чөлөөтэй золгуулсан Төрийн тэргүүнд ямагт талархаж явдаг миний хувьд, бидний дунд яс хаяж, мууг нь үзэх санаа агуулсан эдгээр сайтуудыг шалгаж, хууль журмыг сануулахад илүүдэхгүйг хэлмээр байна.
төрийн нууц задлаагүйг, эднйи бичиж буй шиг олон сая төгрөг, ам. доллар аваагүйг та нар мэднэ. Найрагч хүнд эх орон, эх орны нэгэн адил, нэр төр үнэтэй. Энэ үгүй бол гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шанга хүртээж өгөхийг хүсье.
2026 оны нэгдүгээр сарын 18″ хэмээжээ.





