Социализмаас капитализм руу
Өнөөдөр 1992 онд баталсан Шинэ Үндсэн хуулийн маань баярын өдөр. Бөх барилдана. Хүндэтгэлийн концерт тоглодог билүү дээ! Санахгүй юм. Юутай ч энэ хуулиар бид Социализм гэх нийгмийн байгууллаас татгалзаж буйгаа нийтэд зарласан. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч нийгмийн маань эрхэм дээд үнэт зүйл байна гэж тунхагласан. Дэлхийд анхлан 1848 онд Парижын коммун гэгддэг Францын хөрөнгөтний хувьсгалаар гаргасан Парисийн тунхаглал Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиг байжээ. Төр гэдэг бол Хаан гэдэг баримтлалыг үгүйсгэсэн баримт бичиг. Хаахгүй төр буюу Бүгд найрамдах засаглал гэдгийг анхлан тунхаглажээ.
48 хоног тогтсон гэдэг энэ дэглэм орчин цагийн дэлхий ертөнцийн улс орнуудын төр улс, засаглалаа байгуулах дэг ёсны эхлэл байлаа. Энэ тунхаглалд өнөө цагийн дэлхий ертөнцийн мартсан буюу мартуулсан хамгийн гол үзэл санаа байдаг юм.
Тэр нь Улс үндэсний эрх ашгаас хувь хүний эрх чөлөө байж болохгүй гэсэн санаа. Манай шинэ Үндсэн хуулийн үзэл санаа Улс үндэсний эрх ашгаас илүү хувь хүний эрх чөлөөг дээдлэх үзэл санааг сонгосон юм.
АРГАГҮЙДЭЖ СОНГОСОН ЗАМ
ЗХУ тэргүүлсэн социалист лагерь эдийн засгийн мухардлаас болж задран унахад энэ дээвэрт харьяалагдаж байсан олон улс орон Өрнөдийн орнуудын зааварчилгаагаар нийгмийн байгууллаа шинэчлэн Үндсэн хуулиа АНУ тэргүүтэй өрнуудийн орнуудын олон сангуудын зөвлөх, дэмжих төсөл нэрээр халхавч хараа хяналтын доор өөрчлөн баталсан байдаг. Энэ үйл явцыг санхүүжүүлэгч зөвлөхүүд ардчиллын хоёр давалгаа гэж нэрлэдэг. Энэ давалгаанд бид хамрагдсан юм.
Түүхэн он цагийн давхцал хамаарлыг мөшгөвөл Зөвлөлтөд М.С.Горбачёв ЗХУКН-ын дарга болж 1986 оноос Өөрчлөн байгуулалт гэх системээ задалсан шинэчлэл эхлүүлсний хойтон жил 1987 онд Улаанбаатарт АНУ-ын элчин сайдын элчин сайдын яам байгуулагдсан.
Өөрөөр хэлбэл Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангиуд татагдсан өөр Монголд ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдах дэлхийн геостратегийн хүчний харьцаа болон дотоод улс төрийн боломжит нөхцөл байдал бүрэлдсэн юм. Ингээд Монгол орон социалист эрх зүйн тогтолцооноос ардчилсан гэх эрх зүйн тогтолцоонд шилжин орсны 32 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна Шинэ Үндсэн хуулийн баярын мэнд хүргэе!





