нэр төр

Ц.ХУЛАНГИЙН ШИНЭ ОНООС ӨМНӨ АМЖИЖ ХЭЛСЭН ҮГ

Ц.Хулан он гарахын өмнө нүүр номондоо доорх үйлийг бичиглэжээ. Түүнийг хэлсэн үгийг уншигч түмэн хэрхэн хүлээж авахыг таашгүй ч ямарнэг хяналт, дарамт байна уу гэх хардлага байгаа нь уг бичиглэл доор үлдээсэн сэтгэгдлүүдээс харж болно.

Тэрбээр “2025 он эрх чөлөөний он байв. Өршөөл уучлал бус улс төрийн ойлголцол хүсч, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэнд минь тэчьяадан “Хуланг цаазал, эх орноосоо урвагч” гэж орилогч цусан нүдтэнүүд ээ.

Мэдэж авцгаа. Надтай холбоотой мэдүүлэг өгөхдөө “Хулан төрийн нууцтай танилцаагүй, задлаагүй, гадагш гаргах үндэслэлгүй” гэж яг үнэнээх хэлсэн Зандахүгийн Энхболд, бусад зүйлд мөн л үнэнээр өчсөн А.Гансүх /УАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/ болон шүүхээс үүнийг нотлон тогтоосон нэр бүхий бүх хүнд БАЯРЛАЛАА.

Гадаадаас 4.8 жил санхүүжиж, дансанд нь 2 тэрбум төгрөг байсан мэтээр худал мэдээлснээ бодит үнэнийг мэдмэгц залруулж чадсан ухамсарт сэтгүүлч ЗАРИГ Өнөрөөд баярлалаа. Би хэнээс ч юунаас урваагүй ба зөвхөн төр, шашн төлөө үзэл бодол, үгээ хэлсээр ирсэн.

Бүх шатанд цагаатгал нэхсэн гурван өмгөөлөгч, тэдэн дунд Ц.Оюунбаатар өмгөөлөгчдөө баярлалаа. Миний хэрэгтэй нухацтай танилцаж, шийдвэр гаргасан Ухнаагийн Хүрэлсүх танд түмэнтээ баярлалаа. Та төрийн эцэг шиг байж үнэхээр чадсан. Цаашид ч ядарсан түмэндээ гараа сунгаарай. Их аймаар цаг үе шүү.

Төрийн тусгай байгуулллагын эрх мэдлийг хэн нэг албан тушаалтан хувьдаа ашигласан, магадгүй гаднынханд иргэнээ хаяж өгсөн мэт үйлдлийг таслан зогсоосон соргог, чадварлаг тагнуулынхандаа БАЯРЛАЛАА. Өөрөөр яаж ч тайлбарлашгүй. Гомдол нулимс барсан ч шүүхийнхэнд БАЯРЛАЛАА.

Хамгийн гол зүйл нь надтай болон ар гэртэй холбоотой өчүүхэн ч атугай таагүй зүйл гарвал хэн хаанаас яасан ийснийг бичээд найдвартай хадгалуулсан байгаа шүү гэж хэлж санаагаа амраая. Өөр дахиуд юу ч эс дуугарна. Хуучин онд муу бүхнээ үлдээе. Та нартайгаа сайхан оноо угтаж байгаа над шиг жаргалтай хүн байна уу…” хэмээжээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *