улс төр

О.ЦОГТГЭРЭЛ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИАС “ДЭД САЙДТАЙ АЖИЛЛАНА” ГЭСЭН ЗААЛТЫГ ХАСЧИХВАЛ ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН

Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсонтой холбогдуулан сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, энэхүү томилгоогоо эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая АН-ын бүлгийн гишүүд дэд сайдын томилгоо болон төрийн данхар бүтцийн талаар Ерөнхий сайдтай уулзаж холбогдох шаардлагаа хүргүүллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Эхний байдлаар Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуульд “Дэд сайдтай байна” гэсэн заалттайг хэлж байна. Үүнийг УИХ өөрчлөх боломжтой. “Дэд сайдтай ажиллана” гэсэн заалтыг хасчихвал хуулийн өөрчлөлт дээр хамтран ажиллах боломжтой гэлээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *